10 жилийн ойгоо тохиолдуулан 5-45% хямдрал зарлаж байна.

Шилэн Хийц ХХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг 5-45% бууруулан нийт хэрэглэгчиддээ бэлэг барьж байна!

Posted in ШИЛНИЙ ТӨРЛҮҮД | Leave a comment

Өргөө кинотеатрын шинэ салбар нээгдлээ.

Өргөө кино театрын хамт олонд шинэ салбартай болсонд нь баяр хүргэе! Манайх Өргөө кинотеатрын шинэ салбарын шилэн хана, хаалга, хүлээн авахын шилэн шийдлүүдийг амжилттай гүйцэтгэлээ.

Мөн шинээр хийгдсэн ажлуудын сонин содон шийдлүүдээр зургийн сангаа арвижуулав.

img_0961-800x600
Posted in ШИЛЭН ХИЙЦҮҮД | Leave a comment

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив өргөлөө.

Сүжеташанд ТББ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэрт очин сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулдаг сайн санааны буяны байгууллага бөгөөд Япон улсын иргэн Кимико Такахами удирддаг. Бид энэхүү сайхан сэтгэлийг үйлсийг дэмжиж 1 сая төгрөгийн хандив өргөлөө.

Posted in АРГА ХЭМЖЭЭ | Leave a comment

Манайх Коммерлингийн албан ёсны үйлдвэрлэгч боллоо.

baracco

Шилэн Хийц ХХК нь дэлхийд хуванцар вакуум цонх хаалганы материал үйлдвэрлэлээр тэргүүлэгч Германы Коммерлинг брэндийн албан ёсны үйлдвэрлэгчээр шалгарлаа. Шилэн Хийц ХХК-ийн захирал Д.Гантулга, Коммерлингийн Ази тивийг хариуцсан захирал ноён Баракко Ив-Пиер нар “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурснаар манай улсын вакуум цонх хаалганы салбарт нэгэн шинэ хуудас бичигдлээ. Коммерлинг нь 100 гаруй жилийн өмнө байгуулагдаж байсан, вакуум цонх хаалганы түүхий эд үйлдвэрлэгч ууган компаниудын нэг бөгөөд өдгөө дэлхийн 21 оронд салбар, төлөөлөгчийн газартай, дэлхийн хуванцар цонх, хаалганы зах зээлийн 20%-ийг хангадаг Profine группт харьяалагддаг нэр хүндтэй компани юм. Тус компанийн Монгол дахь албан ёсны түнш болсноор Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон, олон жилийн эдэлгээ даах чанартай, дулаан, дуу чимээг сайтар тусгаарлах хуванцар вакуум цонх хаалгыг Европ стандартын дагуу үйлдвэрлэж хэрэглэгч Та бүхэнд санал болгох боломжтой боллоо. Дашрамд дурдахад, Коммерлинг брэндийн материалууд Германд борлуулалтаараа N1-д  жагсдаг юм байна.

Posted in АРГА ХЭМЖЭЭ, ШИЛНИЙ ТӨРЛҮҮД | Leave a comment

Шилний Герман мэргэжилтэн 1 сарын турш зөвлөгөө өглөө

p1010854-1024x768_0 p1010822-1024x768 p1010808-1024x768 dsc01036-1024x768

Герман улсын мэргэжилтэн ноён Питер Шварц Шилэн Хийц ХХК-ийн охин компани болох KWD – ийн вакуум цонх хаалганы үйлдвэр дээр бүтэн сарын турш мэргэжлийн зөвлөгөө өгч, барилгын дулаан алдагдлыг цонхны шилийг сайжруулан бууруулах, шилэн фасад, шилний дулаан алдагдлыг хэрхэн багасгах талаар сургалт явууллаа.

Питер гуай шилний дэлхийн том концернуудын нэг болох Пилкингтон группын шилэн пакетны үйлдвэрт 25 жил ажилласан бөгөөд шилний салбарт нийтдээ 40 жилийн ажлын туршлагатай хүн юм.

Posted in АРГА ХЭМЖЭЭ | Leave a comment

Үнийн санал шинэчлэгдлээ

Манай компани сүүлийн 4 жилийн турш өөрчлөөгүй бараа, үйлчилгээнийхээ үнийн тариффыг 2011 оны 6-р сарын 27-ноос эхлэн 5-10% нэмэгдүүлсэн байдлаар шинэчиллээ.

Инфляци, цалингийн өсөлт, түүхий эд болон тоногны үнийн өсөлтөөс шалтгаалан ийм шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай байлаа. Зарим түгээмэл захиалагддаг барааны үнэнд өөрчлөлт оруулаагүй бөгөөд, тухайлбал, энгийн болон хатаасан шилэн хана, хаалтны үнэ хэвээрээ үлдлээ.

Үнийн өөрчлөлт интернэт үнийн саналд тусгагдсан.

Posted in БУСАД | Leave a comment

Блок болгон адилгүй. Та зөвхөн сайныг нь сонгоорой!

Шилэн Хийц ХХК-ийн охин компани Комако блокны үйлдвэр нь 2 нүхтэй бетон блокийг өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж дээр үйлдвэрлэдэг бөгөөд бид:

- цементээ хэмнэж бага хийдэггүй

- хямд бохир хайрга ашигладаггүй

- гологдол бүтээгдэхүүнийг тэр дор нь буцаан сольж өгдөг

- хүргэлтээ хариуцдаг

 

Posted in ШИЛНИЙ ТӨРЛҮҮД | Leave a comment

Japan Town хотхоны айл өрхийн анхааралд

Суруга Монгол ХХК – ийн Дөрвөн улирлын цэцэрлэг буюу Japan Town хотхоны:

C1, C2 блокын айл өрх гэртээ шүршүүрийн шилэн хаалт суурилуулбал 1мкв 5мм зузаантай толь бэлэглэнэ. Мөн балконы хаалтыг Германы Koemmerling брэндийн хуванцар материал, Рото брэндийн цоож нугастай, хатааж авааргүйжүүлсэн шилтэй хаалтаар сольж байна.

С3 блокийн оршин суугчдад Германы Koemmerling фирмын ялааны торыг суулгаж байна. Та захиалгаа 91912883, 91914230 (шүршүүрийн хаалт), 88084588 (ялааны тор) утсуудаар өгөөрэй.

 

Posted in АРГА ХЭМЖЭЭ | Leave a comment

PC Mall дэлгүүрийн Өргөө кинотеатрын замын урд талд байрлах салбарын шинэ байрны фасадны ажлыг дуусгав.

Posted in ШИЛЭН ХИЙЦҮҮД | Leave a comment

PC Mall дэлгүүрийн фасадыг дуусгав.

3, 4 – р хороололд байрлах PC Mall дэлгүүрийн шилэн фасадыг бид саяхан хийж дуусгалаа.

p1010012-1024x768 p1010010-1024x768 p1010008-1024x768 p1010005-1024x768

 

Posted in ШИЛЭН ХИЙЦҮҮД | Leave a comment